← Дуугаа Таа

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-11-10

Дуугаа Таа (duutaay.xyz) нь дууны хэсэг сонсоод нэрийг нь таах үнэгүй тоглоом. Энэ хуудсанд бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлав.

Цуглуулдаг мэдээлэл

  • Google-ээр нэвтрэх үед: нэр, имэйл хаяг, профайл зураг. Нэвтрэлтийг Clerk үйлчилгээ хариуцдаг.
  • Тоглоомын өгөгдөл: таны оруулсан тоглогчийн нэр, оноо, challenge болон party өрөөний үр дүн, бичсэн сэтгэгдэл.
  • Хэрэглээний статистик: Vercel Analytics-аар хуудас үзэлтийн нэргүй (хувь хүнийг тодорхойлохгүй) тоо баримт.
  • Таны төхөөрөмж дээр: тоглоомын тохиргоог хөтчийн localStorage-д хадгалж болно.

Хэрхэн ашигладаг вэ

  • Нэвтрэх, party mode болон leaderboard-ыг ажиллуулахад
  • Оноо, сэтгэгдлийг бусад тоглогчдод харуулахад
  • Сайтыг сайжруулахад

Бид таны мэдээллийг зарахгүй, сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй.

Гуравдагч талын үйлчилгээ

  • Clerk — нэвтрэлт
  • Google — OAuth нэвтрэлт
  • Vercel — hosting, analytics
  • Neon / PostgreSQL — оноо, сэтгэгдэл хадгалах
  • Spotify, YouTube — дууны холбоос (тэдний сайт руу шилжихэд тэдний бодлого үйлчилнэ)

Таны эрх

Та өөрийн бүртгэл, оноо, сэтгэгдлээ устгуулах хүсэлт гаргаж болно. Google бүртгэлийнхээ хандалтыг myaccount.google.com → Security хэсгээс хүссэн үедээ цуцалж болно.